Сурагч, эцэг эх урих
Last updated
Last updated
Сургуулийн менежер болон сүпер админаас бүлэг бүрээр хүрээлэл үүсгэж тухайн бүлгийн анги удирдсан багшийг хүрээллийн админ болгох тохиргоог хийж өгч байж багш маань сурагч эцэг эхээ урих боломжтой болно. Хэрэв та ангийн хүрээллийн админ биш байгаа бол сүпер админд хандаарай.
Видео заавар
Ангийн хүрээллийн админ багш нь сурагч болон эцэг эхчүүдийг дараах 2 аргаар урих боломжтой.
Ангийн хүрээллийн холбоос линкийг сурагч, эцэг эхчүүддээ тарааж гишүүний хүсэлтээр элсүүлэх
Хүрээллийн удирдлагаас утасны дугаар, имэйлээр урилга явуулах
Хэрхэн урих талаар тайлбарыг доор оруулав.
Энэхүү арга нь сурагч, эцэг эх бүрийг гишүүн болох хүсэлтийг тухай бүр зөвшөөрөх шаардлагатай байдаг.
Ангийн хүрээллийн нүүр хуудсанд ороход ковер зурагны доорх баруун талд хуваалцах товч байх ба дараад холбоосыг хуулаад сурагч, эцэг эхчүүдээ тараана.
Сурагч, эцэг эхчүүд тухайн холбоосоор Монголнэт-д бүртгэл үүсгэн хүрээлэл рүү орж ирэх ба гишүүнээр элсэх хүсэлт илгээх хэрэгтэй
Гишүүнээр элсэх хүсэлт илгээгдэхэд танд мэдэгдэл ирнэ
Гишүүнээр элсэх хүсэлтийг та доорх зураг дээрх шиг хүрээллийн нүүр хуудасны гишүүн элсэх хүсэлт гэсэн цэснээс хүлээн авах боломжтой
Хүсэлтийг та зөвшөөрснөөр сурагч, эцэг эх маань ангийн хүрээллийн гишүүн болох юм
Урилга нь SMS болон имэйлээр илгээгдэх ба ангийн хүрээллийн холбоос линктэй байхаас гадна тухайн сурагч, эцэг эх Монголнэт платформд бүргэл үүсгэн орж ирэхэд шууд ангийн хүрээлэлд автоматаар элсдэг давуу талтай юм.
Эхлээд ангийн хүрээллийн нүүр хуудасны баруун дээд талд "Хянах самбар" гэсэн цэсийг дарж та хүрээллийн удирдлага руу орох хэрэгтэй
Хүрээллийн удирдлагын гишүүн цэснээс "Урьсан" цэсийг дарахад "Гишүүн урих" болон "Файл хуулах" гэсэн хоёр товч гарна
"Гишүүн урих" товчыг дараад та гараар нэг нэгээр урих боломжтой ба имэйлийг заавал оруулахгүй байж болно. Оруулсан гишүүний утасны дугаар SMS очих ба имэйл байгаа бол имэйл-р хүрээллийн линк холбоос явна
"Файл хуулах" товч нь нэг доор бүх сурагч, эцэг эхчүүдээ урих боломжтой ба та жишээ эксел файлыг эхлээд татаж аваад форматын дагуу бөглөөд оруулахад урилга илгээгдэнэ
Эксел файл нээж үзвэл сурагч бүрийн ард 2 хүртлэх асран хамгаалагчын мэдээллийг оруулах боломжтой. Сурагчдын регистрийн дугаар заавал оруулах ба имэйлүүд бол заавал оруулахгүй байж болно. Мөн "Хэн болох" гэсэн багана дээр гараар аав, ээж, эмээ, өвөө, ах, эгч гэх мэт оруулах боломжтой
За ингээд урилга илгээгдсэн бол сурагч, эцэг эхчүүд маань Монголнэт гишүүн болон орж ирэхэд автоматаар ангийн хүрээлэлд элссэн байх юм.