Ангийн хүрээлэл удирдах
Last updated
Last updated
Сургуулийн менежер болон хариуцсан сүпер админ нь анги бүрээр хүрээлэл үүсгэж анги удирдсан багшыг тухайн хүрээллийн админ болгоход багш маань админ эрхтэй болно.
Энэхүү заавар дээр админ багш хэрхэн хүрээллээ удирдах, өрөө үүсгэх, гишүүд хүлээн авах, пост оруулах мөн хянах самбарын талаарх зааврыг оруулав.
Видео заавар
Та хүрээллийн нүүр хуудасны зүүн дээд буланд байрших "Хянах самар" гэсэн цэсийг дарж хүрээллийн удирдлага руу орох боломжтой.
Хүрээллийн удирдлага руу ороход дараах цэснүүд байршина.
Тохиргоо цэсэнд та хүрээллийн үндсэн мэдээлэл болох нэр, тайлбар, ангилал, аватар болон ковер зураг мөн дүрмийг засварлах боломжтой. Түүнээс гадна Видео суваг холболт хийх мөн боломжтой юм.
Гишүүд цэсэнд та бүртгэлтэй гишүүд буюу сурагч, эцэг эх мэдээллийг харах мөн эцэг эхийн хамаарлыг тохируулах боломжтой. Мөн хамааралгүй хүн хүрээлэлд орж ирсэн бол хориглох буюу блоклох боломжтойгоос гадна хүрээлэл элсэх хүсэлтийг шийдвэрлэх (зөвшөөрөх, татгалзах) болон сурагч, эцэг эхээ урих боломжтой.
Гишүүн урих нь нэг нэгээр урих эсвэл бөөөнөөр эксел файлаар урих боломжтой. Имэйл нь заавал биш бөгөөд хэрэв оруулбал SMS болон имэйлээр хүрээллийн холбоос линк очих ба сурагч, эцэг эх маань Монголнэт-д бүртгэл үүсгээд орж ирэхэд автоматаар ангийн хүрээллийн гишүүн болох давуу талтай юм.
Гишүүнээр элсэх хүсэлт хүлээн авах нь Хүсэлт гэсэн ТАБ дээрээс хийх боломжтой.
Өрөө нь хүрээлэл доторх харилцааг цэцэгтэй зохион байгуулах зориулалт ба сурагч болн эцэг эхийн гэсэн тусдаа хоёр өрөө үүсгэж ашиглах нь тохиромжтой. Хэрэв дунд болон ахлах анги бол ордог хичээл бүрээр нь жишээлбэл хими, физик гэх мэтээр үүсгэх боломжтой ба тухайн хичээлийн өрөөний модератороор хичээл заадаг багшийг урьж болговол зохимжтой.
Өрөөний гол онцлог нь тухайн хаалттай өрөөнд нийтэлсэн пост нь зөвхөн тухайн өрөөний гишүүдэд харагдана ба хүрээллийн үндсэн нийтлэл дээр хамт холилдож харагддана. Өөрөө хэлбэл хүрээлэл нийтэлсэн пост нь бүх гишүүдэд харагдах ба өрөөнд нийтэлсэн пост нь өрөө дотор орж харахаас гадна хүрээллийн нийтлэл дээр хамт харагдана гэсэн үг юм.
Өөрөө цэс рүү ороод та Үүсгэх гэсэн товчыг дараа өрөөний нэр,тайлбар болон нийтлэл оруулах төрөл сонгож үүсгэнэ. Нийтлэл оруулах төрөл нь гишүүд постлоход шууд нийтлэгдэх эсвэл өрөөний админ, модератор зөвшөөрч нийтлэх гэсэн 2 төрлийн сонголтой байна. Ихэвчлэн өрөөнд гишүүд шууд постлох нь зохистой байдаг.
Өрөөг удирдлагын хэсгээс үүсгэх боломжтой ба өрөөнд гишүүд элсэх хүсэлтээ илгээхэд дараах байдлаар хүлээн авна.
Сурагч, эцэг эх маань тухайн өрөөнд ороод "Хүсэлт илгээх" товч даран элсэх хүсэлтээ илгээнэ.
Багшид мэдэгдэл ирэх ба тухай өрөөндөө ороод "Гишүүд" гэсэн дэд цэснээс хүсэлтийг хүлээн авах боломжтой.
Харилцааны өдөр дутмын чухал хэсэг нь групп чат бөгөөд хэрхэн хүрээллийн болон өрөөний групп чат үүсгэх талаар тайлбарлая.
Хүрээллийн чат нь ангийн хүрээллийн бүх гишүүд орох боломжтой чат юм. өөрөө хэлбэл сурагч, эцэг эх бүгд орох боломжтой. Хүрээллийн нүүр хуудасны баруун хэсэг "Чат үүсгэх" гэсэн товчыг дараад гишүүд сонгох эсвэл бүх гишүүдээр групп чатыг үүсгэх боломжтой
Өрөөний чат нь зөвхөн тухайн өрөөний гишүүдээр групп чат үүсгэх боломжтой ба өрөө рүү ороод баруун хэсэгт "Чат үүсгэх" товчыг дарж үүсгэх боломжтой
Групп чат үүссэн бол та веб дээрээс баруун дээд буланд байгаа чат товчыг дарж ашиглаарай.
Гар утаснаас бол мөн чат эснээс чатлах боломжтой.