Хувийн мэдээлэл - Баталгаажуулалт

Баталгаажуулалт хийгээд нэг удаадаа XP цуглуулах боломжтой.

Вебсайт болон аппликейшн дээр ижил үйлдэлтэй ажиллана. Хэрвээ аппликэйшн дээр дээрх үйлдлүүд байхгүй бол аппликейшнаа PlayStore/App store-с шинэчлэх, вебсайтаас хийгдэх боломжтой.

Facebook холбох

Facebook-р нэвтэрч байсан хэрэглэгч нарт энэ нь аль хэдийн холбогдсон байгаагаар харагдана. Хэрвээ та өөр аргаар бүртгэл үүсгэж байсан бол Facebook холбоод дараагийн удаа FACEBOOK-ээрээ нэвтрэх боломж нээгдэж байгаа юм.

Профайл руу орох Баталгаажуулалт, Тохиргоо цэс - Баталгаажуулалт хэсэгт байрлах Facebook холбох товч (Хэрхэн бүртгүүлэх вэ? - хэсгийн заавартай ижил)

Алхам 1. Browser, Application дээрээ Facebook-ээ оруулсан байх хэрэгтэй.

Алхам 2. MongolNet -д пэйж зөвшөөрөл олгох

Санамж: Нэг хаяг дээр нэг л FACEBOOK хаяг холбогдоно. Өөр хүн дээр бүртгэлтэй гэсэн алдаа өгч байвал таны facebook хаягаар өөр хүн нэвтрэх үйлдэл хэдийн хийсэн эсвэл өмнө нь бүртгүүлээд устгасан хаяг дээр холбогдсон байх боломжтой юм.

Дан баталгаажуулах

Дан-р нэвтэрч байсан хэрэглэгч нарт энэ нь аль хэдийн Баталгаажсан байгаагаар харагдана. Хэрвээ та өөр аргаар бүртгэл үүсгэж байсан бол Дан баталгаажуулаад дараагийн удаа ДАН-р нэвтрэх болон Данс холбох боломж нээгдэнэ.

Профайл руу орох Баталгаажуулалт, Тохиргоо цэс - Баталгаажуулалт хэсэгт байрлах Facebook холбох товч (Хэрхэн бүртгүүлэх вэ? - хэсгийн заавартай ижил)

Алхам 1. Дан баталгаажуулах товч дарах

Алхам 2. Дан бүртгэлээр нэвтрээд ЗӨВШӨӨРӨХ дарах

Санамж: Нэг хаяг дээр нэг л хэрэглэгчийн бүртгэл холбогдоно. Өөр хүн дээр бүртгэлтэй гэсэн алдаа өгч байвал таны Дан бүртгэлээр өөр хүн нэвтрэх үйлдэл хэдийн хийсэн эсвэл өмнө нь бүртгүүлээд устгасан хаяг дээр холбогдсон байх боломжтой юм.

Дан баталгаажсан хэрэглэгчийн профайл руу ороход ногоон баталгаажсан тэмдэгт аватар зурагны доод өнцөгт харагдана. - энэ нь хуурамч, бот хаяг биш гэдгийг илэрхийлж буй боломж юм.

Данс холбох

Дан баталгаажсан хэрэглэгч нарт Баталгаажуулалт хэсэгт Данс холбох товч харагдах ба энэ нь зөвхөн өөрийн нэр дээрх Банкны дансаа бүртгэх, засах боломжтой.

Алхам 1. Банк сонгох (гүйлгээ хийгдэх боломжит бүх дансны жагсаалтыг хойш гүйлгэх)

Алхам 2. Дансны дугаар бичих (данс эзэмшигчийн нэр өөрчлөх боломжгүй)

Алхам 3. Хадгалах товч дарах

Имэйл хаяг баталгаажуулах

Имэйл хаяг баталгаажуулсанаар Коммюнити үүсгэх боломжтой болно.

Профайл руу орох Баталгаажуулалт, Тохиргоо цэс - Баталгаажуулалт хэсэгт байрлах Имэйл баталгаажуулах товч

Алхам 1. Имэйл хаяг зөв эсэхийг шалгах,өмнө нь бүртгүүлэхдээ имэйл бичээгүй бол имэйл бичээд Үргэлжлүүлэх товч дарах

Алхам 2. Email хаягаа шалгаад 4 оронтой тоогоо бичих

Санамж: Нэг хаяг дээр нэг л ИМЭЙЛ хаяг холбогдоно. Өөр хүн дээр бүртгэлтэй гэсэн алдаа өгч байвал таны хаяг өөр хүн дээр баталгаажсан эсвэл өмнө нь бүртгүүлээд устгасан хаяг дээр холбогдсон байх боломжтой юм.

Coшиал хаягуудын холбоос оруулах

Вебсайт үед: Профайл - Тохиргоо цэс рүү орох

Миний цахим хаягууд - өөрт байгаа сошиал хаягуудын линкийг оруулаад Хадгалах товч дарах

Аппликейшн үед: Профайл - Тохиргоо - Хувийн мэдээлэл цэс

Миний цахим хаягууд - өөрт байгаа сошиал хаягуудын линкийг оруулаад Өөрчлөлтийг хадгалах товч дарах

Таны профайл руу хүн орж харах үед бүртгүүлсэн сошиал хаягууд руу шилжиж орох боломжтой харагдана.

Last updated