# Ангийн хүрээлэл удирдах

Сургуулийн менежер болон хариуцсан сүпер админ нь анги бүрээр хүрээлэл үүсгэж анги удирдсан багшыг тухайн хүрээллийн админ болгоход багш маань админ эрхтэй болно.&#x20;

Энэхүү заавар дээр админ багш хэрхэн хүрээллээ удирдах, өрөө үүсгэх, гишүүд хүлээн авах, пост оруулах мөн хянах самбарын талаарх зааврыг оруулав.

**Видео заавар**

{% embed url="<https://youtu.be/Tdl_tcQf4cM?feature=shared>" %}

## **Хянах самбар**

Та хүрээллийн нүүр хуудасны зүүн дээд буланд байрших "Хянах самар" гэсэн цэсийг дарж хүрээллийн удирдлага руу орох боломжтой.&#x20;

<figure><img src="/files/nxwGKlxLRUIdJ5SicCli" alt=""><figcaption></figcaption></figure>

Хүрээллийн удирдлага руу ороход дараах цэснүүд байршина.

<figure><img src="/files/0vYc7QSJl6RF6IGU1J7H" alt=""><figcaption></figcaption></figure>

### **Тохиргоо**

Тохиргоо цэсэнд та хүрээллийн үндсэн мэдээлэл болох нэр, тайлбар, ангилал, аватар болон ковер зураг мөн дүрмийг засварлах боломжтой. Түүнээс гадна Видео суваг холболт хийх мөн боломжтой юм.

<figure><img src="/files/1RuLImIy24HB4HOu2e7y" alt=""><figcaption></figcaption></figure>

### **Гишүүд**&#x20;

Гишүүд цэсэнд та бүртгэлтэй гишүүд буюу сурагч, эцэг эх мэдээллийг харах мөн эцэг эхийн хамаарлыг тохируулах боломжтой.  Мөн хамааралгүй хүн хүрээлэлд орж ирсэн бол хориглох буюу блоклох боломжтойгоос гадна хүрээлэл элсэх хүсэлтийг шийдвэрлэх (зөвшөөрөх, татгалзах) болон сурагч, эцэг эхээ урих боломжтой.

<figure><img src="/files/OaWMZNSD93tLl4bDMLVz" alt=""><figcaption></figcaption></figure>

#### Гишүүн урих

Гишүүн урих нь нэг нэгээр урих эсвэл бөөөнөөр эксел файлаар урих боломжтой. Имэйл нь заавал биш бөгөөд хэрэв оруулбал SMS болон имэйлээр хүрээллийн холбоос линк очих ба сурагч, эцэг эх маань Монголнэт-д бүртгэл үүсгээд орж ирэхэд автоматаар ангийн хүрээллийн гишүүн болох давуу талтай юм.

<figure><img src="/files/9Zdoo6AnalKYhjwo5Hd0" alt=""><figcaption></figcaption></figure>

<figure><img src="/files/y89KJJYh4zyRHw87EWg8" alt=""><figcaption></figcaption></figure>

#### Гишүүний хүрээлэлд элсэн хүсэлт хүлээн авах

Гишүүнээр элсэх хүсэлт хүлээн  авах нь Хүсэлт гэсэн ТАБ дээрээс хийх боломжтой.

<figure><img src="/files/8CavGMDiihGRWBbOiDXr" alt=""><figcaption></figcaption></figure>

### **Өрөө**

Өрөө нь хүрээлэл доторх харилцааг цэцэгтэй зохион байгуулах зориулалт ба сурагч болн эцэг эхийн гэсэн тусдаа хоёр өрөө үүсгэж ашиглах нь тохиромжтой. Хэрэв дунд болон ахлах анги бол ордог хичээл бүрээр нь жишээлбэл хими, физик гэх мэтээр үүсгэх боломжтой ба тухайн хичээлийн өрөөний модератороор хичээл заадаг багшийг урьж болговол зохимжтой.

Өрөөний гол онцлог нь тухайн хаалттай өрөөнд нийтэлсэн пост нь зөвхөн тухайн өрөөний гишүүдэд харагдана ба хүрээллийн үндсэн нийтлэл дээр хамт холилдож харагддана. Өөрөө хэлбэл хүрээлэл нийтэлсэн пост нь бүх гишүүдэд харагдах ба өрөөнд нийтэлсэн пост нь өрөө дотор орж харахаас гадна хүрээллийн нийтлэл дээр хамт харагдана гэсэн үг юм.

#### Өрөө үүсгэх

Өөрөө цэс рүү ороод та Үүсгэх гэсэн товчыг дараа өрөөний нэр,тайлбар болон нийтлэл оруулах төрөл сонгож үүсгэнэ. Нийтлэл оруулах төрөл нь гишүүд постлоход шууд нийтлэгдэх эсвэл өрөөний админ, модератор зөвшөөрч нийтлэх гэсэн 2 төрлийн сонголтой байна.  Ихэвчлэн өрөөнд гишүүд шууд постлох нь зохистой байдаг.

<figure><img src="/files/9V58ASIstoGI2M5FHfWo" alt=""><figcaption></figcaption></figure>

<figure><img src="/files/aJlFsycbO9xSwjPTHWUM" alt=""><figcaption></figcaption></figure>

## **Өрөөнд гишүүд элсүүлэх**

Өрөөг удирдлагын хэсгээс үүсгэх боломжтой ба өрөөнд гишүүд элсэх хүсэлтээ илгээхэд дараах байдлаар хүлээн авна.

Сурагч, эцэг эх маань тухайн өрөөнд ороод "Хүсэлт илгээх" товч даран элсэх хүсэлтээ илгээнэ.

<figure><img src="/files/zosnQKymBxxZ85y5ogdZ" alt=""><figcaption></figcaption></figure>

Багшид мэдэгдэл ирэх ба тухай өрөөндөө ороод "Гишүүд" гэсэн дэд цэснээс хүсэлтийг хүлээн авах боломжтой.

<figure><img src="/files/anb6aw4w9On1zwaELi7I" alt=""><figcaption></figcaption></figure>

## **Групп чат үүсгэх**

Харилцааны өдөр дутмын чухал хэсэг нь групп чат бөгөөд хэрхэн хүрээллийн болон өрөөний групп чат үүсгэх талаар тайлбарлая.

#### Хүрээллийн чат үүсгэх

Хүрээллийн чат нь ангийн хүрээллийн бүх гишүүд орох боломжтой чат юм. өөрөө хэлбэл сурагч, эцэг эх бүгд орох боломжтой. Хүрээллийн нүүр хуудасны баруун хэсэг "**Чат үүсгэх**" гэсэн товчыг дараад гишүүд сонгох эсвэл бүх гишүүдээр групп чатыг үүсгэх боломжтой

<figure><img src="/files/wMCmmZBwQYx8nIUWBxJm" alt=""><figcaption></figcaption></figure>

<figure><img src="/files/l06lF48jt51CsMwP7dte" alt=""><figcaption></figcaption></figure>

#### Өрөөний чат үүсгэх

Өрөөний чат нь зөвхөн тухайн өрөөний гишүүдээр групп чат үүсгэх боломжтой ба өрөө рүү ороод баруун хэсэгт "**Чат үүсгэх**" товчыг дарж үүсгэх боломжтой

<figure><img src="/files/CaQzg2ujaKGX5TvsxoNg" alt=""><figcaption></figcaption></figure>

<figure><img src="/files/wNLAW8SjdPjWvwQpFhoZ" alt=""><figcaption></figcaption></figure>

#### Чат ашиглах

Групп чат үүссэн бол та веб дээрээс баруун дээд буланд байгаа чат товчыг дарж ашиглаарай.

<figure><img src="/files/DcoqksuybBSjeDojE9hf" alt=""><figcaption></figcaption></figure>

<figure><img src="/files/Esd3mHzF0LWTl8byHxze" alt=""><figcaption></figcaption></figure>

Гар утаснаас бол мөн чат эснээс чатлах боломжтой.

<figure><img src="/files/FzDoKAV8nTO9DVukMo1L" alt="" width="296"><figcaption></figcaption></figure>


---

# Agent Instructions: Querying This Documentation

If you need additional information that is not directly available in this page, you can query the documentation dynamically by asking a question.

Perform an HTTP GET request on the current page URL with the `ask` query parameter:

```
GET https://help.mongol.net/help/mongolnet/surguuliin-zaavar/bagshiin-zaavar/angiin-kh-reelel-udirdakh.md?ask=<question>
```

The question should be specific, self-contained, and written in natural language.
The response will contain a direct answer to the question and relevant excerpts and sources from the documentation.

Use this mechanism when the answer is not explicitly present in the current page, you need clarification or additional context, or you want to retrieve related documentation sections.
