Хэтэвч

Дансны хуулга, данс цэнэглэлт, MP зарцуулалт

Анх бүртгүүлэх үед хэрэглэгч нарт вертуал данс автоматаар үүсдэг. Үүнийг МОНГОЛНЕТ дотроо ашиглах, зарцуулах, цэнэглэх ба хамгийн анх 0 үлдэгдэлтэй харагдана.

Санамж: Данс үүсээгүй хэрэглэгч нараа 1 цаг тутамд шалгаж данс автоматаар үүсгэдэг учраас системийн ачааллаас хамааран данс үүсээгүй алдааны мессеж харагдах, үлдэгдэлтэй хэрнээ 0 MP байх, хуулга хэсэгт нэмэгдээгүй байх боломжтой тул түр хүлээгээд дахин оролдож үзэх хэрэгтэй.

MP зарцуулах олон төрлийн боломж, шалгуур хангасан хэрэглэгч нар өөрийн нэр дээрх холбосон банкны данс MP-г мөнгө болгон шилжүүлэх боломжыг тун удахгүй нэвтрүүлэх тул та бүхэн хүлээцтэй хандаж MP оноогоо өсгөөрэй.

Дансны хуулга

Профайл хэсэгт MP онооны үлдэгдэл харуулах хэсэг бий. Дансны хуулга цэсийг сонговол цуглуулсан, цэнэглэсэн онооны түүх харагдана.

  • Урамшуулал (Коммюнити руу орж сурталчилгаа дээр LIKE дарах, Коммент бичих, Share хийсэн үед)

  • Таны урих кодыг ашиглан хэрэглэгч бүртгүүлсэн үед

  • Цэнэглэлт хийх үед

Цэнэглэлт хийх (зөвхөн вебсайтаас)

Алхам 1. Цэнэглэх товч дарах

Алхам 2. Цэнэглэх үнийн дүн бичээд үргэлжлүүлэх дарах (үнийн дүнгээ сонгох)

Алхам 3. Гүйлгээ хийх төрөл сонгох (Social Pay, MostMoney)

Алхам 4. Гүйлгээ амжилттай хийж дуусахад хуудас хаах санамж гарч ирнэ. Дансны үлдэгдэл нэмэгдсэн байх болно.

Last updated