Хэрхэн сурталчилгаа байршуулах вэ?

Коммюнитид сурталчилгаа байршуулах

Сурталчилгаа үүсгэх үндсэн заавар, мэдээлэл

Дэмжигдэх нийтлэлийн төрөл:

  • Энгийн тескт

  • Зурагтай нийтлэл

  • Бичлэг - бичлэг бүрэн үзсэн эсэхийг хянах боломжгүй, youtube холбоос оруулах боломжтой.

Цаашид нэмэгдэх төрөл: Холбоос, Полл ТУН УДАХГҮЙ

Алхам 1. Та өөрийн эзэмшдэг болон нэгдсэн коммюнитид байгаа өөрийн нийтлэлээс сонгож Сурталчилгаа болгох товч дарна.

Алхам 2: Сурталчилгааны тохиргоо хийх

  • Сурталчилгааны хоног сонгох: 3-14 хоногийн хооронд

  • Үлдэгдэлд тохирсон үнийн дүнгээ бичих

  • Like, Comment, Share аль хандалтыг авах вэ? гэдгээ тохируулах (Like идэвхигүй болгох, хэрэглэгч unlike хийх боломжгүй.)

  • Нийтлэх товч дарах

Сурталчилгааг коммюнити админ байршуулах хүсэлтийг зөвшөөрсөний дараа тухайн коммюнити дээр харагдаж эхлэхийг анхаараарай.

Хэрвээ сурталчилгаа үүсгэж буй хүн коммюнити эзэмшдэг хүн бол тухайн коммюнитид зөвшөөрөл шаардагдахгүй нийтлэгдэнэ.

Санамж: Дансны үлдэгдэл хангалттай байх, дансны үлдэгдэл 0 болон үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа бол Профайл - хэсгээс дансаа цэнэглэх хэрэгтэй.

Данс цэнэглэх заавар

Алхам 1. Профайл үзэх - Хэтэвчний хэсэгт Цэнэглэх товч дарах

Алхам 2. Цэнэглэх дүн сонгох эсвэл үнийн дүн хэсэгт бичин үргэлжлүүлэх товч дарах

Алхам 3. Данс цэнэглэлтийн сонголт хийх - Social Pay, Most money - цэнэглэлт амжилттай болж үлдэгдэл нэмэгдэх болно. (Бид төлбөр төлөх сувгуудаа тун удахгүй нэмэгдүүлэх тул та боломжит 2 сувгийг ашиглахыг хүсье.)

Дансны хуулга дээр нэмэгдсэн байдал:

Нэмэлт мэдээлэл: Идэвхигүй тохиргоотой бол нийтлэл дээр дараах 2 товч харагдахгүй байх юм.

  • Comment: сэтгэгдэл бичүүлэхгүй, идэвхитэй үедээ хэрэглэгч эхний бичсэн комментонд урамшуулал авна.

  • Share: нийтлэлийг цааш дамжуулахгүй, идэвхитэй үедээ хэрэглэгч эхний share хийх үед урамшуулал авна.

Сурталчилгаа харагдал байдал:

Өөрийн үүсгэсэн сурталчилгааг харах:

Алхам 1. Профайл үзэх товч дээр даран - Сурталчилгаа цэс сонгох

Сурталчилгааны тайлан харах хэсэг ТУН УДАХГҮЙ

Сурталчилгаанаас олсон урамшууллын MP оноог харах

Алхам 1. Профайл үзэх - Дансны хуулга цэс

Хэрвээ та коммюнити админ бол:

Сурталчилгааг өөрийн коммюнитид зөвшөөрөл олгож байршуулах

Алхам 1. Админ удирдлага цэс рүү орох

Алхам 2. Сурталчилгаа цэс рүү орж жагсаалтаас сонгон Зөвшөөрөх товч дарна.

Зөвшөөрөгдсөнөөс хойш хэрэглэгч, коммюнити админ урамшуулал олох боломж бүрдэнэ.

Зөвшөөрөгдсөн сурталчилгаа Коммюнити руу ороход харагдах байдал:

Цэсний тайлбар:

  • Шинэ: Сурталчилгааг зөвшөөрөх эсвэл татгалзах боломжтой.

  • Зөвшөөрсөн: Сурталчилгааг зөвхөн өөрийн коммюнитигоос зогсоох

  • Татгалзсан: Татгалзсан сурталчилгааг харах

Сурталчилгаа байршуулах хугацаа дуусаагүй үед байршуулах боломжтой. Хугацаа дууссан, сурталчилгаа үүсгэгч хүн зогсоосон бол Дууссан төлөвтэй харагдах болно.

Last updated